
Зул сарын баяр дөхөж буй энэ өдрүүдэд Хятадад христын шашны сүм хийдүүдэд нэгжлэг хийж, итгэгч нарыг хоморголон баривчилжээ. Хамгийн түрүүнд тус улсын Сычуан мужийн Чэнду хотод байдаг христын шашны хамгийн том нэгдэл болох “Эрт борооны сүм”-ийн пастор Ван И эхнэрийн хамтаар баригдсан байна.Дээрх хоёрт төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэг тулгаж байгаа аж. Мөн энэ сарын 15-ны өдөр Гуанчжоу хотод арав гаруй хууль сахиулагчид христийн сүмийн дэргэдэх сургуулийн хичээлийг таслан, хүүхдүүдийг гэр гэртээ харихыг заагаад, Библийн дөрвөн мянга гаруй хувь, сүмийн зарим эд хогшлыг хураан авахын хажуугаар итгэгч нарын гэрийн хаягийг бүртгэж, гар утаснуудыг нь авсны дараа сүмийн хаажээ. Сүмийн сүэгтэн нарыг “гурван автономтын хөдөлгөөн” нэртэй эх оронч сүмд залбирахыг санал болгожээ. Хэд хэдн протестант нэгдэл болон хэсэг католик шашинтнууд нийлэн эрх баригчидтай хамтарахад бэлэн “гурван автономт хөдөлгөөн” сүмийг байгуулсан аж.
Шашингүй үзэлтэй Хятад улсад ойролцоогоор 100 сая христын шашинтнууд байдаг агаад сүүлийн үед энэ тоо өсөх хаднлагатай байгаа аж. Тэдгээрийн зарим нь Хятадын төр засагт үнэнч сүмд зарим нь нууц нэгдэлд харъялагддаг гэнэ. Хятад улс хэдий шашин шүтэх эрх чөлөөг тунхагласан авч шашны тэргүүн нар үргэлжийн хавчлага мөрдлөгөнд байсаар иржээ . Энэ нь эрх баригчид шашны сүм хийд, нэгдэлд төр засгийн тогтвортой байдалын аюул эрж хайдагтай холбоотой аж.
Эрт борооны сүм” нэгдэл Хятадын христын шашаны хамгийн нэртэй нууц нэгдлийн нэг бөгөөд сүмийн дастор Ван И олон жил тус шашны шинэчлэлийн төлөө тэмцэж байгаа хүн аж. Тэрээр 2015 онд хараат бус сүм хийдүүд болон төр засгийн хоорондох харилцааны тухай өөрийн бодолыг цахим ертөнцөд нийтэлжээ. Үүнээс гадна Ван И 2006 онд Вашингтон хотод АНУ-ын Ерөнхийлөгч хүү Жорж Буштай уулзаж байжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Бээжин хотын хамгийн том христын нэгдэл болох Сион сүмийг гэнэт хаасан байна. Өмнө нь тус сүмийн захиргаа эрх баричдын сүмийнхээ өрөөнүүдэд хяналтын камер байрлуул гэсэн шаардлагыг биелүүлээгүй аж. “Энэ асуудлаар эрх баригчдитай хамтын шийдэлд хүрч чадахгүй байх хэмээн айж байна” гэж тус сүмийн пастор Зинь Мин Жи “Ройтер” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.