
Израилийн зохион бүтээгчид дэлхийд анх удаа трнсформер машиныг олон нийтэд үзүүллээ. Хоёр суудалтай уг машин нэг товчлуур дараад л эвхэгддэг гэнэ. Эл машин Тэль-Авив хотноо болсон “Инновацын долоо хоног” үзэсгэлэн дээр тавигджээ. Үзэсгэлэн нээгдэхээс өмнө “City Transformer” (машины нэр) уг арга хэмжээний гол ярианы сэдэв болоод байсан аж. Харин машин зорчигчийн цахилгаан шатанд багтан гарч ирэхэд л сая хүмүүс итгэсэн байна. “City Transformer” эвхэгдсэн байдлаараа өргөн нь 1 метр болдог бөгөөд хувийн жин нь 450 кг гэнэ. Цагт 90 км хүртэл худлах хүчин чадалтай аж.