
Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн нохдыг 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд устгажээ. Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулжээ. Нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.