
Энэ онд Гадаад иргэн харъяатын газарт гадаадын 13 иргэн, харьяалалгүй найман хүн нийлсэн нийт 21 хүн Монгол улсын иргэний харьяалалтай болох хүсэлт гаргажээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр удаагийн зарлигаар хоёр улсын гурван иргэн Монгол Улсын харьяат болсон байна. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэдээс тус байгууллагаас хуулийн болон ёс уламжлал, зан төлөвийн шалгалт авдаг аж.
Түүнчлэн Монгол Улсын харьяатаас гарч гадаадын 11 улсын харьяат болох хүсэлт гаргасан 270 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, 235 иргэний хүсэлтэд холбогдох газраас санал авах ажиллагааг хийж байна.
Г.Тэмүүлэн