
БНХАУ-ын Манжуур хотод Монгол, Орос, Хятадын төлөөлөгчид оролцсон гоо бүсгүйг тодруулах олон улсын 15-р уралдаан боллоо. Тэргүүн байрын төлөө гурван орны 60 гаруй бүсгүйчүүд өрсөлдөхөд Монголын бүсгүйчүүд нэг, гуравдугаар байрт шалгарлаа. Харин хоёрдугаар байрыг орос эмэгтэй эзэлжээ.
Хятад бүсгүй хамгийн авьяаслаг гоо бүсгүйгээр нэрлэгдсэн байна. Тэмцээнийг зохион байгуулах хорооны удирдлагын онцолсноор бүсгүйчүүд бүгдээрээ өндөр боловсролтой байсан төдийгүй үндэсний урлаг, соёлоо агуулсан үзүүлбэрээ өндөр түвшинд гүйцэтгэжээ.