
Улс үндэстний ес заншил заримдаа хачин жигтэй байх нь цөөнгүй. Зул сарын баярыг ч ялгаагүй орон оронд өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг аж. Жишээ нь Аргентинд Зул сараар эээж эсвэл эмээ нь охин хүүхэддээ яагаан өнгийн дотуур хувцас өгдөг заншилтай. Тэрхүү дотуур хувцсыг шинэ жилээр заавал ч үгүй өмсөхгүй бол сайн нөхөрт гарна гэж бодсныг ч гарз гэнэ. Эстончууд гэр орноо чимгэлээд, баярын ширээндээ идээ ундаагаа бэлдсний дараа халуун саунд заавал ордог. Колумбчууд 12 дугаар саырн 16-аас эхлэн зогсолтгүй 9 хоног залбирсны дараа л баярын ширээнийхээ ард суух ёстой аж. Тэгвэл Францад баярын ширээнд 12 төрлийн амттан тавигдах ёстой. Энэ нь бурхны 12 шадар элчийг бэлэгдэж байгаа нь тэр. Хамгийн гол нь тэрхүү 12 амттанг бүгдийг нь амсаад зогсохгүй бүр идэж дуусгах ёстой аж. Зул сарын өмнөхөн чөтгөр шулам ил гарч дэрсэн шүүрээ унан үүгээр түүгээр нисдэг гэж норвэгчууд үздэг. Тэгээд айлууд муу юманд өртөхгүйн гэж гэрийнхээ шүүрийг далд хийн нуудаг гэнэ. Зул сараар сайхан сэтгэлт Өвлийн өвгөн эсвэл Санта Клаус ирж хүүхдүүдэд бэлэг тараадаг бол Австри, Германд түүнээс гадна эвэр туурайтай, сое шүд нь ил гарсан хүн мангасууд 12 дугаар сарын 6 ирж үгэнд ороогүй хүүхдүүдэд жавтий хүртээдэг аж. Португаль айл ах дүү, хамаатан саднаараа цуглараад насан өөд болсон хүмүүсийнхээ тоогоор илүү сандал ширээнийхээ ард тавьдаг аж.