
Өнөөдөр өдөртөө -25, шөнөдөө 31 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
12 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 360 дахь өдөр бөгөөд он дуусахад таван хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -25 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, Үнэг одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цагт жаргана. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2639.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.57, юань 382.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Дархан аварга Х.Баямөнх Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 98000307 88085308
- 11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Эх орон, хөгжил, дэвшил” ТББ-аас шударга, Монгол төрд хариуцлага, ёс зүйг дээдлэн ажиллах боломжтой 76 улс төрчийн нэрийг зарлана.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Д.Лхагвасүрэн, Р.Ууганбаатар, М.Сайнбаяр нар “Эрдэнэс тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төслийг танилцуулна.
- 11.00 цагт Монголын Үндэсний Музейн Үзэсгэлэнгийн танхимд Соёлын гавъяат зүтгэлтэн, Г.Гонгоржавын “Өеөдсөн хусны дуулал” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99195447, 88816482
- 11.30 цагт Ардчиллын өргөөнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 88989878
- 12.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Монголын нийгмийг хэн манлайлж чадах вэ? Олон нийтийн асуулгын талаар мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт Талст төвд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос зохион байгуулж буй “10.000 маск” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн хүүхдүүдэд маск түгээнэ. Утас: 99039343, 88725000
- 15.00 цагт ЭХЭМҮТ-д МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн хамт олны тохижуулсан номын сангийн нээлт болно. Утас:99865208
- “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагт "МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэснийг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Исландад талархлын баярын өдөр тохиож байна.
- Вануатуд гэр бүлийн өдөр тохиож байна.
- 2016 оны энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин, бүжигчин Жеорж таалал төгсжээ.
- 2017 оны энэ өдөр Америкийн нэвтрүүлэгч Iry Weinstein таалал төгсжээ.
- 1446 оны энэ өдөр Францын Нобелын шагналтан Charles de Valois мэндэлжээ.