
Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлжээ.
Эдгээр өдрүүдэд өндөр настан, ЕБС-ийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.
Мөн энэ сарын сарын 29-нд тус музейгээс Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”... тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.