
Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтууд энэ сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон зорчигч тээврийн нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн мэдээллээ.
Г.Тэмүүлэн