
Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан, хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн гэх хэргээр “сэлэм” хоч зүүгээд буй С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:30 цагт болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүх хурлыг товлох юм.
Тодруулбал, түүнд холбогдох хэргүүдийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжүүлсэн байгаа аж. Сэжигтэн С.Бямбацогт, А.Одмөнх Г.Ганхуяг Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.6.1.д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Г.Тэмүүлэн