
Хятадын Фузян мужийн Луньян хотод тээврийн автобус барьцаалан явган хүмүүс руу дайрсан хэрэг гарсан тухай Синьхуа агентлаг мэдээлээ.
Урьдчилсан мөрдлөгөөр уг хэрэг террорист ажиллагаатай ямар нэгэн холбогдолгүй нь тогтоогджээ. Хэргийг үйлдсэн этгээд тус хотын Синьло дүүрэгт оршин суудаг эрхэлсэн ажилгүй Цю гэгч бөгөөд хотын хороо хориныхонтой хэзээний хэл ам таталсан оршин суугч байжээ. Хэрэг гардаг өдрийн өглөө Цюгийн эцгийн зураг нэгэн баримт бичгэнд шаардлагатай болсон тул хорооны ажилтан нар түүний гэрт иржээ. Тэр үед хорооны ажилтан болон гэмт этгээдийн хооронд маргаан үсэж Цю ажилтанг хутгалж алсан байна. Үүнийхээ дараа тэрбээр гудамжинд гаран автобус барьцаалан явган хүмүүс руу дайрчээ. Орон нутгийн засаг захиргааны мэдээллээр 8 хүн нас барж, 22 хүн бэртсэн байна.