
АШУҮИС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лабораториос “Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа”-г хийжээ. Ингэхдээ тэд Баянзүрх дүүргийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны сургуулиудын 9-12 насны нийт 100 хүүхдийг судалгаанд хамруулсан байна.
Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 81 хувь нь маск хэрэглэдэггүй болохыг тогтоожээ. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс “Маск зүүх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу” гэсэн асуултад 65 хувь нь тийм, 18 хувь нь үгүй, 17 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ. Харамсалтай нь “Маск агаарын бохирдлоос хамгаална” гэж хариулсан эцэг эхчүүдийн ердөө 22 хувь нь хүүхдүүддээ маск хэрэглүүлдэг хэмээн тус судалгаагаар дүгнэжээ.
Г.Тэмүүлэн