
"Аман хуур" киноны Дарь авгай, Соном өвгөн хоёрын дүрд жүжиглэсэн МУГЖ М. Бадамгарав, МУСТА Т. Цэрэнлхүндэв нарын дурсгалын хөшөөний эх загварыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгохоор болжээ.
"Чи л мэддэг шүү дээ" гэх үгээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшсон тэдний хөшөөг Төрийн шагналт, уран барималчин Цэвэгмидийн Амгалан урлан бүтээж байна.
