
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.
Тус албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогчид хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж гудамж замын хөдөлгөөнд хяналт тавих, хяналт шалгалтыг хийж байна. Түүнчлэн төв болон алслагдсан гэр хорооллын гудамж замуудад шөнийн хяналт шалгалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, явганаар хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэн таслан зогсоох, бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа юм.
Нийт жолоочид иргэдийнхээ аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа алба хаагчдынхаа дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцоорой хэмээн Замын цагдаагийн уриалжээ.
Г.Тэмүүлэн