
Өнөөдөр өдөртөө -19, шөнөдөө 30 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
12 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 362 дахь өдөр бөгөөд он дуусахад гурав хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2641.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.36, юань 384.50, вон 2.35 төгрөг байна.
- Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 21. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
- 10.00 цагт МУИС-ийн Номын санд "Үнэт ховор ном, гар бичмэл-2018" үзэсгэлэн, семинар болно.
- 10 цагт ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлаар хэлэлцэнэ.
- 10.30 цагт Хавдар судлалын үндэсний тѳвд Буддын шашны залуу лам нар болон Жавзандамба хутагт тѳвѳѳс шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж хандивлана. Утас 99085349
- 11.30-д Онцгой байдлын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Соёлын төв өргөөнд болно.
- 11.00 цагт 2018 оны улсын тэргүүний биеийн тамир, спортын болзолт уралдааны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол Спортын төв ордонд болно.
- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 11.00 цагт Спортын төв ордонд 2018 оны улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг шалгаруулах болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 99077897
- 11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
- 11.40 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.
- 12.00 цагт Соёлын төв өргөөнд Онцгой байдлын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 99249813, 88249813, 86150069
- 12.00 цагт Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл Баянгол дүүргийн "100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАД” алхана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1619 оны энэ өдөр Францын зохиолч Антони Фүрэтиэр мэндэлжээ.
- 1983 оны энэ өдөр Америкийн бөмбөрчин, продюсер Дэннис Вилсон таалал төгсжээ.
- Хойд Австрид зул сарын баяр тэмдэглэж эхэлжээ.
- 2017 оны энэ өөр Америкийн нэрт жүжигчин Rose Marie таалал төгсжээ.