
Монголын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор, доктор Лувсандоржийн Болд Туркийн ШУА-ийн нэрэмжит шагнал хүртсэн сайхан мэдээ байна. “Монгол ба турк хэлэнд уйгар, урианхай, саяан хэлний оролцоо, тэдгээрийн холбоо” бүтээл нь тус шагналын 2018 оны нийгэм, хүмүүнлэгийн салбарын шилдэгт шалгарсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Р.Эрдоан энэ сарын 26- нд Анкара хотод Л.Болдод шагналыг нь гардуулжээ.
Туркийн ШУА 2015 оноос эл шагналаа олон улсын эрдэмтэн, судлаачдад олгож эхэлсэн бөгөөд Монголоос анх удаа манай эрдэмтэн хүртсэн нь энэ юм.