
ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтэд өнгөрөгч намар Монголын говьд солирын хайгуул, судалгаа хийж Өмнөговь аймгийн Ноён сумын нутгаас 800 граммын жинтэй солир олсон. Экспедицийн ажил есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэхдээ Улаанбаатараас Баруун-өмнөд говь, Баруун-өмнөд говиос Улаанбаатар гэсэн чиглэлд 4.000 км тайлбайд судалгаа хийжээ. Тус багийг ахлагч Александр Пастухович “Монголд их хэмжээний хур тунадас буусан учир ажиллах маршрутдаа өөрчлөлт хийх шаардалга гарсан” хэмээн ярив. Оросын эрдэмтэд Монголын одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран уг хайгуул, судалгааг хийсэн байна. Тэгвэл Оросын эрдэмтэд зохих бичиг баримтыг Монголын талд бүрдүүлж хайгуулаар олсон солирын олдворуудаа Екатеринбург хотод аваачжээ.
Уралын их сургуулийн эрдэмтэд солирын хайгуул, судалгааны ажлаараа Оростоо тэргүүлдэг байгууллага бөгөөд Антарктид болон Ираны Дешт Лут, Чилийн Атакамагийн цөлд судалгаа хийсэн арвин туршлагатай. Хайгуулаар олсон олдворуудаа Extra Terra Consortium хэмээх лаборатортой шинжилдэг. Тус лаборатор нь сансрын олдворуудыг шинжлэн судлах хамгийн том лабораторуудын нэг юм.