
Шинэ жилээр салют, бенгалын гал зэрэг нь маш эрэлттэй байдаг. Гэвч пиротехникийн хэрэгслийг битүү орчинд ашиглахыг хориглосон. Харин задгай газар ашиглахыг зөвшөөрдөг. Ингэхдээ заавал мэргэжлийн оператороор гүйцэтгүүлэх ёстой ажээ.
Иймд салютыг “Очир-Ундраа”, “Пиротек” зэрэг хоёр газарт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдаалж байгаа гэнэ. Эдгээр газар нь аль газар салют авсан, чухам хаана ашиглах гэж байгаа, ямар оператор ажиллах зэрэг мэдээллийг Онцгой байдлын газарт ирүүлдэг байна. Энэ мэдээллийн дагуу ямар нэгэн эрсдэл гарвал аврагчид очиж ажиллахад бэлэн байдаг ажээ.