
НӨАТ-ын буцаан олголтын 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цагаар дуусгавар болохыг Татварын байгуулллагаас сануулж байна. Уг хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол таны баримтад урамшуулал бодохгүй ажээ.
НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна.