
УИХ-ын гишүүд Монголын төрийн үйл ажиллагааг гацааж, ажил хаялт зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан, шаардлагаа биелтэл нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй бойкотолж байна. Одоогийн байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй шалтгаанаар дахин хойшлогдлоо.