
Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн ”Хараат-Уулын хэц” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, 01.02-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 11:18 цагт утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.