
Он солигдохын өмнөхөн дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар бөхчүүдийн эв нэгдлийг хангаж, өнгөрсөн хавраас хойш битүүмжлэгдээд байгаа бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулна хэмээн мэдэгдэж байсан.
Улмаар Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан байна. Гэвч Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс “Х.Баянмөнх аварга ганцаараа Бөхийн холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй” гэсэн утга бүхий бичиг Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлжээ.