Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 04:00 цагийн үед тус аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хариуцсан чиглэлд айлын гэр шатаж байсныг олж илрүүлэн галыг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Д.Хумбаан, түүний хоёр охиныг галын аюулд өртөж амь насаа алдахаас аварсан байна.
Өндөр настан Д.Хумбааны охин М.Цэцэгээ “Манай гэрт шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь хоёр цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан хэвтэрт байдаг манай ээж болон миний төрсөн дүүгийн хоёр хүүхдийн амь нас, эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна” гэж цагдаагийн газарт талархал ирүүлжээ.