
Төр засгийн зүгээс хүчний байгууллагуудад албаны онцлогт уялдуулан түргэн шуурхай ажиллуулах үүднээс сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлж эхэлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст гарч болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг эрчимжүүлэхэд зориулж нисэгчгүй дрон болон “Dell” маркийн хоёр ширхэг иж бүрэн компьютерийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас хандивлажээ.