
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр хүн ам, орон сууцны туршилтын тооллогыг нэгдүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулах гэж буйгаа танилцуулжээ. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа мэдэгджээ.
2019 оныг нийслэлийн хэмжээнд “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад НЗДТГ-аас үүрэг болгожээ.