
"ТАМГАГҮЙ ТӨР" ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА
Өнөөдөр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжиг тоглогдоно. Жүжгийн найруулагчаар УГЗ Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг нар ажиллажээ.
- Хэзээ: Бямба гарагт 17.00 цагаас
- Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
- Tасалбар: 10, 15, 20, 25 мянган төгрөг
ХАС, ХАНДАРМАА НАРЫН ХАЙРЫН ТҮҮХ

Монголын сонгодог урлагийн үнэт бүтээл, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” балет 1973 онд нээлтээ хийж байжээ. Монгол хүн бүрийн зүрхнээ хоногшсон сайхан аялгуут “Уран Хас” балетын цомнолог өнөөдөр тоглогдоно. Та энэхүү бүтээлээс Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол ёс заншил, Монгол ахуй соёлыг цогцоор харж болно.
- Хэзээ: Бямба гарагт 17.00 цагаас
- Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Tасалбар: 10, 15, 20 мянган төгрөг
"СОЁЛЫН ДОВТОЛГОО" УСК-НЫ НЭЭЛТ БОЛНО

Улс орон даяар 1959 онд “Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болов. Энэхүү "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөнө.
- Хэзээ: Бямба 17.00 цагаас
- Хаана: Corporate Convention Center
- Тасалбарын үнэ: 10 мянган төгрөг
СОНГОДОГ ХӨГЖИМ ЭГШИГЛЭНЭ

Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн "Сонгодог хөгжмийн концерт" болно. Тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш, хөтлөгч тайлбарлагч Виртуозо Академийн тэргүүн М.Цогбадрах нар оролцоно.
- Хэзээ: Бямба гарагт 19.00 цагаас
- Хаана: Улсын филармони
- Тасалбарын үнэ: 25 мянган төгрөг
“ЧУЛУУН САН” ҮҮЦЭЭ НЭЭЛЭЭ

“МОНГОЛ ЧУЛУУ-2019” үзэсгэлэнг Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ удаа АМГТГ-ын "Чулуун сан"-д хадгалагдаж байгаа, Монгол орны хэмжээнд томоохонд тооцогдох уурхайг илрүүлэхэд хайгуул судалгааны явцад цуглуулж, нөөцийг тодорхойлсон дээж материалуудыг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар дэлгэн үзүүлж буй юм.
- Хэзээ: Бямба гарагт 10.00-19.00 цагаас
- Хаана: Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа Спорт цогцолбор
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН”: ИНТЕРНЭТ ХУДАЛДААГ ОНЦОЛНО

Өнөөдөр “Ард санхүүгийн нэгдэл”-ээс гурав дахь жилдээ “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг зохион байгуулах ажээ. Иргэдэд санхүүгийн үйлчилгээг ойртуулах, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, энэ салбарт хүлээгдэж буй IPO, зах зээлтэй холбоотой мэдээллийг энэ үеэр танилцуулдаг уламжлалтай. Чуулга уулзалтын үеэр хөрөнгийн зах зээлийн сургалт зохион байгуулагдах төдийгүй үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа энэхүү арга хэмжээний оролцогчдод хүрэхээр товлогджээ.
- Хэзээ: Бямба гарагт 09.00-18.00
- Хаана: Өргөө IMAX