
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр их төлөв цэлмэг, салхи баруунаас эргэж секундэд 3-8 метрт хүрнэ. Зарим үед секундэд 10-11 метрт хүрч ширүүснэ. Харин Улаанбаатарт өдөртөө -7-10 градус хүйтэн байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 51 орчим хувь, агаарын даралт 880 орчим гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.
