
Өнөөдөр гадаа -5 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 22 дахь өдөр бөгөөд он дуусахад 343 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2649.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 389.50, вон 2.36 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.30 цагаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.
- MN мэдээллийн төвд ЖДҮДС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудлаар хуульч, өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Эрдэнэт үйлдвэр болон "Монголросцветмент" компанийн 49 хувийн хувьчлалын маргааны талаар " Иргэний эрхийн тунхаглал" ТББ-аас мэдээлэл хийнэ.
- Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2002 онд Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.
- 1992 онд Зайри дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
- 1984 онд Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувий компьютер олны анхаарлыг татсан юм.
- 1968 онд Сарыг тойрч хөөрөх зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.
- 1977 оны энэ өдөр Японы домогт хөлбөмбөгч Хидетоши Наката мэндэлжээ.
- 1963 онд Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Элизейн тунхаг батлагдав.
- 1863 онд Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгдэв.