
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр он гарснаас хойш нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 402 удаагийн объектын гал түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 8 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтсэн байна.
Гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аварчээ.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10 хувиар өсжээ.