
ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, шаардлагатай зарим арга хэмжээ авахаар АТГ-аас томилогдсон ажлын хэсэг өчигдрөөс ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгож буй байдал, хууль тогтоомж зөрчсөн, эсэх, түр үнэмлэх олгож байгааг хянах юм. Түүнчлэн тус төвөөс олгодог тусгай дуут дохио, галт зэвсэг эзэмших зөвшөөрөл хэрхэн өгдөг зэргийг нягталж, илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь таслан зогсоож байгаа аж.
Цаашид жолоодох эрхийн үнэмлэх олгох, солих, нөхөн олгох ажиллагааг цахимжуулах, олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлыг зохион байгуулахад АТГ-ынхан онцгой анхааран ажиллахаа энэ үеэр ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийнхөнд мэдээлжээ.