
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд манай улс Барбадос Улстай Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилт тавьж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Барбадос Улсаас НҮБ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Елизабет Томпсон нар гарын үсэг зурав.
Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж буй юм.