
Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 24 дахь өдөр бөгөөд он дуусахад 341 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2644.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.10, юань 389.50, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монголын Хүнсчдийн Холбоо сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд 12.00 цагаас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг хүлээлгэн өгөх нээлтийн ёслол болно.
- 14.00 цагт Эрүүл мэндийн яамны “Б” танхимд ДЭМБ-аас томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг Осельтамивар эмийг ЭМЯ-нд гардуулж өгнө.
- Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөгөөн 09.00 цагт засгийн газрын 3-р байрны 401 тоотод болно.
- 10.00 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" хоёр дахь шатны арга хэмжээний нээлтийн ажиллагаа болж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд ОХУ-ын нийслэл Москва хотын "Домодедово" нисэх буудалд дэлбэрэлт болж 35 хүн амиа алдаж, 180 хүн шархадсан хэрэг гарчээ.
- 2003 онд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах хороо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв.
- 1990 онд Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.
- 1984 онд Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.
- 1978 онд Цөмийн зэвсэг тээж хөөргөсөн Космос 954 пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс илэрсэн юм.
- 1943 онд Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиль нар Касабланкагын хэлэлцээг эхлүүлэв.
- 1918 онд Хаант Оросын "Ардын төлөөлөгчдийн зөвлөл" Грегорийн тоололд шилжих шийд гаргажээ.