
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлөхөөр шийдвэрлэсэн.
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.