
БСШУС-ын сайдын тушаалаар агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амраах шийдвэр гаргаж байсан. Тэгвэл ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногт дуусч, ирэх даваа гарагаас хичээл эхлэх ажээ.
Тус тушаалаар аймаг, сумын сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20-ныг дуустал дөрвөн долоо хоног, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал, 6-12 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан долоо хоногийн хугацаатай тус тус амраахаар шийдвэрлэж байв.