
Сар шинийн баярын бүх нийтийн амралттай холбогдуулан зах, худалдааны төвүүд амарсан. Өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу зарим худалдаа үйлчилгээний газрууд ажиллаж эхэллээ. Тодруулбал, Хархорин, Барс захууд ажиллаж эхэлсэн аж. Томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж хуваарийг танилцуулж байна.
- “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 05–12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. Хоёрдугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарч, хоёрдугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 05-11-нийг дуустал амарч, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.