
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн энэ сарын 5-ны өдөр буюу шинийн нэгний өглөө таалал төгсөж, Монголын ард түмэнд томоохон гарз тохиосон билээ.
Тэгвэл Б.Лхагвасүрэн агсныг ирэх даваа гаригийн өглөө 06.30 цагаас Улсын драмын эрдмийн театраас сүүлчийн замд үдэх юм байна. Их найрагчийн шарилыг тээсэн цуваа Төв аймгийн Өнжүүл сум руу хөдөлж, төрсөн нутагт нь хөдөөлүүлэх аж.