
Өнөөдөр гадаа -18 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 42 дахь өдөр бөгөөд он дуусахад 323 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2636.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 390.00, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Их найрагчтай Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2016 онд Саудын Арабын Жизан мужид орших боловсролын төвд багтай этгээд халдаж зургаан хүнийг буудан хороожээ.
- 2013 онд Ватиканы папын зөвлөл Ромын пап XVI Бенедиктийн эрх ямбаасаа татгалзах хүсэлтийг хүлээн авчээ.
- 2011 онд Хосни Мубаракыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал Египет даяар өрнөж эхлэв. Үүнээс 18 өдрийн дараа Хосни Мубарак албан тушаалаасаа буусан юм.
- 2008 онд Зүүн Тиморын босогчид Ерөнхийлөгч Хосе Рамос-Хортагын биенд халдаж, хүнд шархдуулав. Тулааны үеэр босогчдын удирдагч Альфредо Рейнадо амиа алджээ.
- 2001 онд Алдарт теннисч Анна Курниковагын и-мейл, гэрэл зураг зэргийг хакердаж, олон нийтэд ил болгов.
- 1997 онд Хаббл сансарын дуран авайг ашиглаж эхэлжээ.
- 1990 онд олны төдийлөн мэдэхгүй Бастер Дуглас гэх боксч Майк Тайсоныг буулган авч Дэлхийн хүнд жингийн аварга болов.