
Өнөөдөр гадаа -19 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 43 дахь өдөр бөгөөд он дуусахад 322 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2637.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 389.00, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт Төрийн ордны В танхимд Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- 10.00 цагт VII Зая гэгээн таалал төгссөнтэй холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөллөөс хурал номын зан үйл, горим дарааллын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Сонгуулийн ерөнхий хороо 11.00 цагаас Засгын газрын 11-р байрны дугуй зааланд УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
- "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран "Эрдэнэс-Тавантолгой - Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөнийг 08.30-14.30 цагийн хооронд Туушин зочид буудалд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2004 онд Сан Франциско хотын захирагч Гавин Ньюсомын санаачилсан ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг хэлэлцэж эхлэв.
- 2002 онд Гааг дахь Хүний эрхийн шүүхээс НҮБ-ын байгууллагын үүсгэсэн Югославтай холбогдох хэрэгт тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Слободан Милошевичийн хэргийг хэлэлцэж эхэлжээ.
- 1999 онд АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч Билл Клинтоныг албан тушаалаасаа огцрох үндэслэлгүй гэж үзжээ.
- 1994 онд Эдуард Мюнкын алдарт "Хашхираан" зургийг дөрвөн хулгайч Норвегийн уран зургийн галерейгаас хулгайлжээ.
- 1990 онд Австралийн мужийн захирагчийн суудалд анх удаа эмэгтэй хүн суув. Австралийн Баруун Австрали мужийн захирагчаар Кармен Лоуренс сонгогджээ.
- 1983 онд Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой хязгаарласан хуулийг эсэргүүцэж Пакистаны Лахор хотод 100 гаруй эмэгтэй эсэргүүцлийн жагсаал зохиоон байгуулжээ. Жагсаалын үр дүнд уг хуулийн төслийг эргүүлэн татсан юм.
- 1974 онд ЗХУ-аас дүрвэсэн алдарт зохиолч Александр Солженицин Нобелийн уран зохиолы шагналаа дөрвөн жилийн дараа өөрийн биеэр гардан авчээ.