
Сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын харьяалалаас гарах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдсэн байгааг харуулжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын иргэний харьяатаас гарах 543 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.
2014 онд Монгол Улсын иргэншлээ солиулсан хүний тоо 85 байжээ. Харин 2015 онд 129, 2016 онд 307 гэх мэтээр нэмэгдсэн бөгөөд өнөөдөр 543 болтлоо өссөн байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа учраас энэ үзүүлэлт цаашид нэмэгдэх хандлагатай байна.