
Энэ сарын 8-нд "хотод чоно орж ирлээ" гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт дэвсгэрт чоно барьж аван саатуулсан билээ. Дээрх амьтанг МУИС-ийн Биологийн тэнхмээр тодорхойлуулахад "Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болох"-ыг тодорхойлжээ.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга "Энэ явцад Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн зүгээс 2018 оны есдүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу манай байгууллагад хандсан юм. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн эзэнд нь хүлээлгэн өгчээ.