
Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 44 дахь өдөр бөгөөд он дуусахад 321 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2638.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 388.50, вон 2.34 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 06.27 цагт сар тал болно.
- 11.00 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд "Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийг Болорсофт компани танилцуулна.
- 11.40 цагаас Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээнэ.
- 3оорь 2 киноны нээлт Тэнгис кино театрт 15.00 цагаас Өргөө кино театрт 18.00 цагаас болно.
- 09.00 цагт МҮЭСТО-д МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2017 онд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзын нисэх онгоцны буудалд химийн халдлагад өртөн амиа алджээ.
- 2012 онд Европын сансар судлалын агентлаг Европын холбооны анхны пуужин болох "Вега"-г хөөргөж, задгай сансарт гаргав.
- 2008 онд Австралийн Ерөнхий сайд Кевин Радд уугуул австраличуудын эсрэг ажиллагаа явуулж, бүхэл бүтэн үеийг үгүй хийсэн явдалд албан ёсоор уучлал гуйжээ.
- 2004 онд Харвард-Смитсонианы Астрофизикийн төв цул очир эрдэнээс бүтсэн жижиг одыг илрүүлжээ. Эрдэмтэд энэ одыг Битлзийн дуунаас сэдэвлэн "Люси" хэмээн нэрлэжээ.
- 1996 онд Непалын хаант улс болон Непалын коммунист намынханы хооронд үүссэн улстөрийн маргаан иргэний дайн болж хувирав.
- 1990 онд Германы нэгдэл: Зүүн болон Баруун Германы удирдлагууд Германыг нэгтгэх хоёр шатлалт бодлого хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд зарлажээ.
- 1961 онд АНУ-ын Калифорни мужийн Оланча хотоос 500 мянган жилийн настай чулуу олджээ.