
Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар өнөөдөр эхэлж, ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Одоогоор энэ жил 20 мянган хүн ЭЕШ өгөх тооцоо гарчээ.
Түүнчлэн энэ жилээс Элсэлтийн шалгалт өгч буй шалгуулагчийн материалд шууд засалт хийдэг технологи нэвтэрчээ. Ингэснээр сурагчид шалгалт өгсөн даруйдаа дүн оноогоо шууд мэдэх боломжтой боллоо.
Шууд засалтын төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд монгол залуус програмчилжээ. Уг төхөөрөмжийг 2018 онд Ховд, Орхон аймагт нэвтрүүлж туршжээ. Ховд аймагт 1400 шалгуулагч шалгуулахад ямар нэг алдаа дутагдал гараагүй байна. Иймд энэ жилээс улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлэх ажиллаж байгаа аж.