
Ирэх Бямба гараг буюу 16-ны өдрөөс эхлэн нийт нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Хоёрдугаар сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй байна. Бусад өдрүүдэд цас орохгүй аж.