
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өнөөдрөөс хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод-Монголын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Өнөөдөр нийслэл хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.