
Гадаадад суралцаж байгаа болон суралцаж төгссөн залуус маргааш буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00-17:00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл зөвлөгөө өгөх гэж байна.
Энэхүү өдөрлөгт хамрагдсанаар АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Вьетнам, Герман, Австри, Австрали, Украин улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, тухайн улсад суралцах шалтгаан, онцлог гэх мэт мэдээллүүдийг үнэн бодитойгоор аж.
Өдөрлөгийг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулж байна.