
Өчигдөр СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмаад 6 жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд 5 жил хорих ял тус тус оноолоо. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.