
Налайхаас Northbenz маркийн авто машинаар найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун, тээвэрлэж явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба хаагчид илрүүлжээ.
Түүхий нүүрсийг "Амгалан" дулааны станцад төвлөрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Мөн Хан-Уул дүүргийн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор хоёрдугаар сарын 3-ны шөнө улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н Тавантолгойн есөн шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсныг ХУД-ийн цагдаад шилжүүлж, нүүрсийг "Амгалан" дулааны станцад буулгажээ.

