
Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат дэлхийн хэмжээний уяачдын чансаанд 427-д бичигдэж байна.
Тэрбээр одоогоор АНУ-д “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нарын хурдан хүлгийг сойж байгаа билээ.

Түүгээр ч зогсохгүй дэлхийн уяач нарын мөрөөдөл болсон “Breeders cup” уралдаанд хоёр хүлэг уралдуулахдаа нэг түрүү хүртсэнээр 908 оноо авсан юм.
