
Жил бүр зохион байгуулдаг цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны бэлтгэл дээд офицерүүд. 60 хүртэлх насны бэлтгэл ахлах офицерүүд, 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицерүүд болон ахлагч нар, 18-50 насны иргэн эрэгтэйчүүд бүгд хамрагддаг.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулаад бүртгэл дуусахад 2 хоног үлдээд байна.