
Өнөөдөр /2020.02.05/ “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд АТГ (Авилгатай тэмцэх газар)-ын үүдэнд цугларч, асуулга бичиг хүргүүллээ. Тэд оффшор бүсээс “орж ирсэн” гэгдэх 300 тэрбум төгрөг одоо ямар байгууллагын дансанд байна вэ, эрх баригчид юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ зэрэг асуултыг иргэн хүний хардах эрхийн хүрээнд тавьж байна гэсэн байр суурийг илэрхийлцгээсэн юм.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах Шударга Төвийн ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ "Улсад ихээхэн хохирол учруулсан хэргүүдийн хохирлын нөхөн төлбөр хэрхэн шийдэгдсэн тухай, АТГ-аас ямар хяналт тавьдаг талаар сар бүрийн 25-нд зохион байгуулдаг мэдээлэл хийх үеэрээ давхар талагнадаг байгаасай гэж хүсэж байна.
Монгол ардын нам 2020 оны сонгуульд хандив авахгүйгээр орно гээд байгаа нь бидэнд хар төрүүлж байгаа юм.
2019 онд оффшор бүсээс нэр бүхий хоёр гишүүний мөнгө Монгол Улсад орж ирсэн ч тухайн үед уг мөнгө ямар дансанд орсон, хувь хүний дансанд ороод үл хөдлөх хөрөнгө болсон уу, Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хураагдсан их хэмжээний долларыг улсад төвлөрүүлсэн үү, МХЕГ-ын Б.Раднаабазарын их хэмжээний долларыг улсад хураасан эсэх болон сейфнээс их хэмжээний бэлэн мөнгө хураагдсан хэрэг гэх мэтчилэн олон хэргийн талаар хариулт өгөхийг АТГ-ын дарга З.Дашдаваагаас хүсэж байна" гэв.